ГЕРМАН, ДАНИ, ШВЕД, НОРВЕГИ, ИСЛАНД 5 УЛС, 8 ХОТЫН АЯЛАЛ

Нүүр Европ Буцах
  •  4.6/5   178 reviews

11 өдөр 12 шөнө
2026.06.10-2026.06.21
Европ
Герман, Дани, Швед, Норвеги, Исланд

Хөтөлбөр

Өдөр 1.  Улаанбаатар - Франкфурт /Герман/

  • Аялагчид онгоц хөөрхөөс 3-4 цагийн өмнө Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн байна.
  • УБ хотоос 10:10 цагт хөөрч Герман улсын Франкфурт хотноо орон нутгийн цагаар 14:20 цагт газардана.
  • Хил гааль нэвтэрсэний дараа хөтөч тосч аван Франкфурт хотын аялал хийнэ.
  • Main Tower
  • EuroSkulptur
  • Ромербергийн талбай
  • Орой нь зочид буудалдаа байрлаж амарна.

Eurotravel


Өдөр 2.  Франкфурт - Ханновер /Герман/

  • Өглөөний цайны дараа Ханновер хотын аялал хийнэ.
  • Алдарт улаан шугамын дагуу хотын аялал хийнэ.
  • Өдрийн хоол герман үндэсний хоол, шар айраг амтална.
  • Орой нь Ханновер дэхь зочид буудалдаа амарна.

Eurotravel


Өдөр 3.  Ханновер - Хамбург /Герман/

  • Өглөөний цайны дараа Хамбург хотын зүг хөдөлнө. 
  • Speicherstadt district (UNESCO).
  • Miniatur Wunderland
  • Оройдоо Хамбург хот дахь зочид буудалдаа амарна.

Eurotravel


Өдөр 4.  Хамбург – Копенгаген /Дани/

  • Өглөөний цайны дараа Копенгаген хотын зүг хөдөлнө.
  • Amalienborg Palace /Хааны ордон/
  • The Little Mermaid /Лусын дагины хөшөө/
  • Орой нь Копенгаген хотын зочид буудалдаа амрана.

Eurotravel

 


Өдөр 5.  Копенгаген – Мальмё /Швед/

  • Өглөөний цайны дараа аялагчид Мальмё хотын зүг хөдөлнө.
  • Хуучин хотын аялал
  • Задгай талбайд сууж амтат хоол идэн шар айраг ууна
  • Орой нь Мальмё хотын зочид буудалдаа амрана.

 

Eurotravel


Өдөр 6.  Мальмё – Гётеборг /Швед/

  • Өглөөний цайны дараа Гётеборг хотын зүг хөдөлнө
  • Liseberg парк
  • Haga /Модон байшингууд, 19-р зууны үеийн хуучин гудамжнууд/
  • Орой нь Гётебургхотын зочид буудалдаа амрана. 

Eurotravel


Өдөр 7.  Гётеборг – Осло /Норвеги/

  • Өглөөний цайгаа уусны дараа Осло хотын зүг хөдөлнө.
  • Oslo Opera House
  • Karl Johans gate /Ослогийн төв гудамж/
  • Орой нь Осло хот дахь зочид буудалдаа амрана.

Eurotravel


Өдөр 8.  Осло

  • Өглөөний цай
  • Мункийн музей
  • Холменколлен цэцэрлэгт хүрээлэн дэхь 1952 оны Өвлийн Олимпийн трамполинийг үзнэ
  • Орой нь Осло хотын зочид буудалдаа амрана.

Eurotravel


Өдөр 9.  Осло – Рейкьявик /Исланд/

  • Өглөөний цайны дараа Исландын нийслэл Рейкьявик хот руу ниснэ
  • Рейкьявик хотын аялал
  • Hallgrímskirkja сүм
  • Орой нь зочид буудалдаа амарна.

Eurotravel


Өдөр 10.  Рейкьявик

  • Өглөөний цай
  • Blue Lagoon халуун рашаан
  • Орой нь зочид буудалдаа амарна.

Eurotravel


Өдөр 11.  Рейкьявик

  • Өглөөний цайны дараа Golden circle /Алтан тойрог/-ийн зүг хөдөлнө
  • Þingvellir (Thingvellir) цэцэрлэгт хүрээлэн
  • Geysir /5–10 минут тутамд оргилдог халуун оргилуур/
  • Gullfoss /Алтан хүрхрээ/
  • Орой нь зочид буудалдаа амарна

Eurotravel


Өдөр 12.  Рейкьявик – Франкфурт – Улаанбаатар

  • Өглөөний цайны дараа аялагчид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • Рейкьявик – Франкфурт – Улаанбаатар чиглэлийн нислэгээр Улаанбаатар хотын зүг хөөрч дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.

Eurotravel


Багтсан зүйлс


  • 2 талын тийз
  • Аяллын стандарт бүх үйлчилгээ
  • 4* Зочид буудал
  • өглөөний цай , өдрийн хоол
  • Аяллын тохилог автобус
  • Аяллын хөтөч
  • үзвэр үйлчилгээ
  • Даатгал

Багтаагүй зүйлс


  • Аяллын хөтөлбөрт ороогүй үзвэр үйлчилгээ
  • Визний хураамж

Аяллын санамж


Аялалын аюулгүй байдал

 

/Аяллын зөвлөмж/

  1. Аяллын явцад аяллын компаниас өгсөн болон хөтөчийн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө.
  2. Гадаад паспорт болон бусад чухал бичиг баримт, үнэ бүхий эд зүйлсээ биедээ авч явах.
  3. Амрах хугацаандаа эд зүйлсээ хаяхаас сэрэмжлэх.
  4. Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  5. Байгалиа хайрлан энд тэндэхийн ногоон зүлэг, цэцгэн дээр гишгэхгүй байх.
  6. Халуун бороотой бүс нутгаар зугаалах тохиолдолд янз бүрийн хорхой, шавьжинд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай цамц, өмд өмсөж явах.
  7. Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хааж хулгай орохоос сэргийлэх. (Үнэ бүхий эд зүйлсээ боломжтой бол буудлын сефэнд хадгалах.)
  8. Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гарсан тохиолдолд буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах.
  9. Та хүүхэдтэйгээ явж байгаа тохиодолд хүүхдийнхээ аюулгүй байдлыг сайтар хангах. Асран хамгаалагчгүй, харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх.

 

 

Аялагчийн үүрэг:

Аяллыг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулахын тулд аялагч дараах зүйлсийг илүү анхаарвал зохино.

  1. Аяллын явцад нислэгийн цагийг сайтар анхаарч, онгоц нисэхээс 3 цагийн өмнө заасан газарт цуглах.
  2. Аялагч өөрийн буруугаас онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал, хохирлыг өөрөө хариуцна.
  3. Аялагч нь шууд нислэгийн тасалбар нь хатуу нөхцөлтэй, 100 хувь буцаагдахгүйг анхаарах, солих болон өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлтэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  4. Ачаанд өгөх тээшэн дээрээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг Англиар бичсэн тэмдэглэгээ хийх, нислэг гар тээш 8-кг, ачаа 23-кг-аас илүүгүй байдаг ба илүү гарсан тохиолдолд ачааны төлбөр төлөхийг анхаарах.
  5. Гар тээшиндээ повер банк буюу батерей цэнэглэгч, зөөврийн компьютер зэргийг авч явна. /Зөвшөөрөгдөх хэмжээ 20,000mAh/.
  6. Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс, иртэй зүйл авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  7. Хил гаалиар орж гарах үед биедээ авч яваа бэлэн мөнгөний хэмжээг үнэн зөв мэдүүлэх. Буруу бөглөснөөс шалтгаалж гарах үр дагаврыг аялагч өөрөө хариуцна.

 

  1. Аяллын хөтөлбөрөөс төлөвлөгдөөгүй маршрутаар группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулбал хохирлыг төлөх, хариуцлага хүлээхийг анхаарах.
  2. Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачааны төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  3. Зарим зочид буудлууд хувь хүний хэрэглээний зүйл шүдний оо, сойз зэрэг ариун цэврийн хэрэглэлийг хангадаггүй учраас эдгээр зүйлийг өөрсдөө бэлдэж авч явах
  4. Нарны малгай, нарны тос, нүдний шил мөн өмсөхөд эвтэйхэн, тохиромжтой хувцас бэлдэж явах.
  5. Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол, тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна
  6. Авто машины хөдөлгөөн ихтэй газраар явган явах үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар мөрдөх, зам хөндлөн гарахдаа улаан ногоон гэрлээ сайн харж байж гарах, хэдийгээр ногоон гэрлээр гарч байгаа ч гэсэн хурдан болгоомжтой гарах, хэрэв ямар нэгэн осол гарлаа гэхэд явган хүн өөрөө хариуцлагыг хүлээдэг тул заавал гарцаар болгоомжтой гарч байх. Бага насны хүүхдээ хөтөлж зам гарах.
  7. Гадаадад зорчигчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын нөхцөлүүдтэй урьдчилан танилцаж, даатгалын аливаа тохиолдлын үед даатгагдсан даатгалын компанидаа шууд болон манай компаниар дамжин хандана.

САНАМЖ: Ихэнх буудалд алчуур, нэг удаагийн шампунь байх боловч оо сойз байхгүй байх магадлалтай тул хувийн хэрэглээгээ хангаж явахыг зөвлөе.

  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол буудлын картаа таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.

 

 

 

Санамжийг уншиж танилцсан: __________________ (Гарын үсэг)



logo

Contact Us

Follow Us

logo