Нүүр Мэдээ Буцах
shape
  • 5 сарын 14, 2021

МҮОХ, “Евро Трэйвел” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа

Монголын Үндэсний Олимпийн Хороо, “Евро Трэйвел” компанитай "Парис-2024" олимпийн хүрээнд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээний дагуу “Евро Трэйвел” компани нь “Парис-2024” олимпийн наадмын хөгжөөн дэмжигч-жуулчдыг зохион байгуулж оролцуулах тусгай эрхийг авах юм. Энэхүү гэрээнд МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, “Евро Трэйвел” компанийн Ерөнхий захирал Ц.Ганзориг нар гарын үсэг зурав.

"Парис-2024" олимпийн наадмын ТУСГАЙ ЭРХ-ийг авснаар “Евро Трэйвел” компани нь Олимпийн бэлгэдэл таван цагаригийг сахин хамгаалах тухай Найробийн гэрээ, Дэлхийн оюуны өмчийн конвенци, Монгол улсын Оюуны өмчийн тухай хууль тогтоомжоор хамгаалагдаж баталгаажих юм.


logo

Contact Us

Follow Us

logo