АНЭУ-ЫН ДУБАЙ, АБУ ДАБИ ХОТ БОЛОН ТУРК УЛСЫН ИСТАНБУЛ ХОТЫН АЯЛАЛ

Нүүр Дубай Буцах
  •  4.6/5   178 reviews

6 шөнө 7 өдөр
Дубай
ДУБАЙ-ИСТАНБУЛ

Хөтөлбөр

Өдөр 1.  Улаанбаатар-Дубай

Истанбул хотоор дамжин нисч Дубай хотод ирэх ба манай хөтөч, жолооч тосч аван зочид буудалд хүргэж өгөх ба замын алжаалаа тайлж амарцгаана.

Өдөр 2.  Дубай

Энэ өдөр өглөөний цайгаа уугаад Дубай хотын аялал эхлэх ба алдарт Сафари элсэн цөлийн аялал Land200 авто машинаар хийх ба уг аяллаар гайхалтай өндөр элсэн манханы орой дээрээс доош маш хурдтай бууж сэтгэл хөдөлгөсөн гайхамшигт мэдрэмжийг мэдрэн цөлийн гүнд зүрх сэтгэлээрээ очиж болно. Өдрийн хоол буфет ба оройн хоол Сафари кемпэд үндэсний хоол шорлог иднэ. Аялагч нэмэлт төлбөр төлж Араб үндэсний хувцас өмсөх болон нэг бөхт тэмээгээр зугаалах боломжтой. Орой нь зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 3.  Дубай

Энэ өдөр Дубай хотын аялалд гарна. Хотын хамгийн алдартай цамхаг Бурж Калифаг үзэж сонирхоно 124 давхарт гарах болно. Цамхагийн өндөр 828м, 162 давхар ба Цамхагийн нээлтийг 2010 оны 1-р сарын 4-нд хийсэн бөгөөд Америкийн архитектурч Эдриан Смит зохиожээ. 1.5 тэрбум америк долларын хөрөнгө зарж байгуулсан. Дотор нь зочид буудал, орон сууц, оффис, худалдааны төвүүд байрладаг. Цамхаг нь нар салхины эх үүсвэрээр өөрийн цахилгаан эрчим хүчээ хангадаг.  
Өдрийн хоол буфет ба дараа нь дэлхийн хамгийн том худалдааны төв болох Дубай Моллоор орж худалдаа хийх ба усан оргилуурын шоу үзэж сонирхоно. Burj Khalifa шөнийн үзэмжийг харангаа оройн зоог барина.

Өдөр 4.  Абу Даби     хотын аялал

Энэ өдөр АНЭУ-ын нийслэл Абу Даби хотыг зорин автобусаар 160км аялана. Тус хот дахь лалын шашинтны дэлхийн хамгийн том 6-н сүмийн нэг уран барилгын гайхамшиг болох Шейх Заяадын сүмээр зочилж Арабын соёлтой танилцана. Өдөр оройн хоол буфет. Оройдоо зочид буудалдаа ирж амарна.

Өдөр 5.  Дубай

Энэ өдөр өглөөний цайны дараа Дубай хотын бас нэгэн гайхамшиг болох Miracle Garden цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах бөгөөд өдөр нь дэлгүүр хэсч, буцах бэлтгэлээ хийнэ.

Өдөр 6.  Дубай-Истанбул

Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Турк улсын Истанбул хотын зүг ниснэ. Хөтөч тосч авсаны дараа кочид буудалдаа байрлаж амарна. Орой нь хоттой танилцангаа усан онгоцоор Босфорын хоолойн аялал хийж оройн зоог барин оройг хөгжилтөй өнгрүүлэнэ. 

Өдөр 7.  Истанбул-Улаанбаатар

Энэ өдөр аялагчид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Истанбул хотын нисэх онгоцны буудал руу явцгаана. Өдөр нь Истанбул - Улаанбаатар чиглэлийн нислэгээр нисч Улаанбаатар хотод газардсанаар дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. 

Багтсан зүйлс


  • Аяллын стандарт үйлчилгээ
  • Нислэгийн 2 талын тийз
  • 4 одтой тансаг зэрэглэлийн зочид буудал
  • Өглөөний цай, буфет хоол
  • Аяллын тохилог автобус
  • Мэргэжлийн хөтөч
  • Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
  • Аяллын даатгал

 

Багтаагүй зүйлс


  • Аялагчийн хувийн хэрэглээний зардал
  • Визний хураамж

Аяллын санамж


- "Grand Mosque"-ээр зочлох үедээ доорх хувцасны зааврыг дагах хэрэгтэй.

Eurotravel



Аяллын төлөв
Хуваарь байхгүй
Захиалга

Захиалга идэвхгүй байна.

blog

АНЭУ-ЫН ДУБАЙ, АБУ ДАБИ ХОТ БОЛОН ТУРК УЛСЫН ИСТАНБУЛ ХОТЫН АЯЛАЛ

logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo