How To Choose The Best Rope For Hiking
- 05 Nov
Швейцарь улсын нийслэл Женев хотод байрладаг цэцгэн цаг нь олон жилийн турш гайхалтай хийцээрээ олон сая жуулчдыг татсаар ирсэн билээ. Энэхүү цаг нь 1955 онд бүтээгдсэн бөгөөд хотын цаг бүтээгчид болон байгаль дэлхийд зориулагдсан бүтээл юм. Цагийг бүтээхэд 12,000 ширхэг цэцэг орсон бөгөөд анхны удаад хэт их чимэглэлтэй байсныг нь Швейцарь цагны нарийвчлалыг харуулахгүй бол алдас болно хэмээн үзсэнээр цэцгийг хэт шигүү байршуулахаа больжээ.
"Энэхүү цэцгэн цаг нь дэлхийн хамгийн урт секундын зүүтэй цаг буюу секундын зүү нь 2.5 метрийн урттай, тойргийн урт нь 15,7 метр, диаметр нь 5 метр өргөнтэй. Уг цэцгэн цаг нь 2005 он хүртэл дэлхийн хамгийн том цэцгэн цаг байсан боловч Иран улс дахь Тэхран цэцгэн цаг нь 15 метрийн диаметртэй байгуулагдснаар хамгийн том цэцгэн цаг нэрийг авчээ".
Цагны нүүрэн талыг ойролцоогоор 6500 цэцэг болон бут сөөгөөр хийсэн байдаг. Улирал солигдох тутамд цэцгүүдийг сольдог бөгөөд жилдээ 4 удаа сольдог байна. 2017 онд цэцгэн цагийн ерөнхий дизайныг шинэчилсэн бөгөөд Патек Филип хэмээх хүн Женев хотод гоёмсог загвартай шинэ зүүнүүд хандивласнаар цагны зүүнүүдийг нь сольсон юм.
02 Comments
Leave A Comment