Нүүр Мэдээ Буцах
shape
  • 1 сарын 11, 2024

Аймшигт хар тахлыг дарж өгсөн бурхан тэнгэр Мария эх дагинад хүндэтгэл үзүүлэн барьсан САНТА МАРИЯ ДЕ САЛЮТ сүм

Гэгээн Маркын усан зогсоолоос Канал Гранд суваг руу явах замд сувгийн өмнөд эргийн Дорсудоро арлын үзүүрт асар том хоёр бөмбөгөр оройтой барокко дэгийн нэгэн сүм бий.

Eurotravel

Өндрийн хувьд багцаагаар Маркын талбайн цамхагийн хэмжээнд ойртож очих энэ нүсэр том сүмийг Санта Мария де Салют гэж нэрлэнэ. 1630 оны X сард Венецийн бүгд найрамдах улсын сенат 150 мянган хүний амийг авч одсон аймшигт хар тахлыг дарж өгсөн бурхан тэнгэр Мария эх дагинад хүндэтгэл үзүүлэн энэ сүмийг барих шийдвэр гаргажээ. 1631 онд Балдасарэ Лонхонагийн төслөөр барилгын ажил эхлэн 50 гаруй жил үргэлжлэн 1681 оны сүүлээр дуусчээ. Энэ хугацаанд зөвхөн их биеийг усан дээр тогтоох зорилгоор ёроолын лаг шавар дунд 1 сая 150 мянган тулгуур багана модыг ашигласан гэсэн тооцоо байдаг.

Сүмийн шүтээн тахилын ширээ тэргүүтнийг Лонхона, чимэглэл болон зургууд дээр Тинторетто, Веронизи нар ажилласан байна. Жил бүрийн XI сарын 21-ний өдөр Венецчүүд сүмд ирж өргөл өргөн, мөргөл үйлдэж тэмдэглэдэг уламжлал тогтжээ.

Eurotravel


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo