Нүүр Мэдээ Буцах
shape
  • 1 сарын 08, 2024

Итали улсын Венец хотын хамгийн том баяр КАРНАВАЛ-ын тухай

Венецчүүдийн амьдрал нь багт наадам, баяр цэнгэлд туйлаасаа дуртай улс байсан төдийгүй аливаа зовлон бэрхшээлийн өмнө үл нугаран түүнийг гэтэлгэхдээ хоромхон зуурт мартагнах найр наадам зугаа цэнгэлийг эрхэмлэнэ. Венецэд хэд хэдэн удаа ойр ойрхон их бага хэмжээний тахал гарч байжээ. Аюулт тахлыг дорно зүгээс ирж буй худалдааны хөлөг онгоцууд авчирдаг байв. Эхний буюу түүхэнд хамгийн их хөнөөлтэй тахлуудын нэг нь 16-р зууны дундуур дайрч өнгөрсөн бөгөөд 50 мянган оршин суугчдын амийг авчээ. 1578 оноос эхлэн тахал дарагдаж аврал ирсний баяр наадмыг хийх болж, өнөөг хүртэл VII сарын 3 дахь долоо хоногийн бүтэн сайн өдөр болгон завиар усан дээр гарч, ёслол үйлдэн, шөнө нь галын наадам хийдэг заншил тогтжээ.

Анхны энэ баярын үеэр Сан Маркын талбайгас Жуйдека арал дээрх сум хүртэл хөвөгч гүүр байгуулж, тэр үеийн дож Себастиан Виниер үүгээр хүрч очин мөргөл үйлдэж байжээ.

Венецчүүдийн өөр нэг томоохон баяр бол дэлхий дахинд Венецийн карнавал хэмээн алдаршсан багт наадам юм. Жил бүрийн II сарын 9-нөөс 20-ны хооронд 10 хоног үргэлжлэх, бүр 18-р зуунаас эхтэй энэ баярын үеэр агаарын бөмбөлгүүд хөөргөн, баярт оролцогсод хэдэн арван мянгаараа баг, хувцас өмсгөл тэргүүтнийг нөмрөн гудамж талбайд бүжиглэж дуулан баярлацгаадаг.

Eurotravel


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo