Нүүр Мэдээ Буцах
shape
  • 1 сарын 05, 2024

Намаг дээр байгуулагдсан хот - Итали улсын ВЕНЕЦ ХОТ

Венец хот далайн усан дээр байна уу эх газарт байна уу гэдгийг хүмүүс тэр бүр нарийн мэддэггүй. Тэгвэл задгай тэнгисийн усанд хараахан биш хэдий ч хойгийн гүдийн орсон нэг хэсэг газраар тусгаарлагдаж тогтсон усны хүрээлэл дотор оршдог олон жижиг арал дээр оршдог ажээ.

Эх газраас өчүүхэн бага хэсгээр тусгаарлагдсан байх бөгөөд усан дотор 7 км орчим урт далан байгуулж түүн дээрээ төмөр зам, засмал зам хоёрыг зэрэгцүүлэн тавьж эх газрыг арлын хэсгүүдтэй холбожээ.

Eurotravel

Венец хотыг анх намаг дээр байгуулсан тухай домог яриа үлдэж хоцорсон байдаг хийгээд хэрвээ ингэж үзвэл энэ хэсэг газарт нэлээн хожуу их хэмжээний ус түрж орсон болж таарах юм. Юутай ч 

Хүннүгийн Атилла хаан Ромын хойд талын Аквила Aquila хотыг уулгалан довтлох үед нэг хэсэг дүрвэгсэд Алений хойгийн намагт ирж нуугдан, тэндээ үлдэж Венец хотын суурийг тавьсан тухай эх сурвалжуудад өгүүлсэн байдаг бөгөөд Венец хотыг анх 421 онд бий болсон гэж үздэг байна.

Eurotravel

Улмаар дээрх иргэд загас жараахай барин, давс олборлон, худалдаа арилжаа хийж, суваг шуудуу татан, далан барьж байгуулах болжээ. Өрнөд, дорнодын эзэнт гүрний дунд ашигтай байрлал дээр байсан тул тэнгисээр дамжин худалдаа арилжаа хийн богино хугацаанд хүчирхэг флоттой чөлөөт улс болсон байна. Ялангуяа тэдний дорнодтой хийдэг худалдааны гол замуудыг түрэг сельджукууд таслан зогсоох үед гэнэт загалмайтны дайн гарсан нь Венецийг сэрээж, олон шинэ газарт хүрэн эрхшээлдээ авч ашиг орлого их хэмжээгээр олоход түлхэц өгчээ. Энэ дайны дараа Венец Адриатын тэнгис дээр ноёлж, өөрийн гол өрсөлдөгч Генуя хоттой дайтах болжээ. Ийм нэгэн ээлжит дайны үеэр Венец ялагдаж олон иргэнээ олзлуулав. Энэ олзлогдогсдын дотор бидний сайн мэдэх Марко Поло байлаа. Тэрээр Генуягийн шоронд байхдаа дорнодод зорчсон алдарт бүтээлээ хэлж бичүүлсэн гэдэг.

Eurotravel

Ийн үе үе болдог жижиг дайнуудыг эс тооцвол энэ улс явсаар бүр Наполеоныг дайлаар ирэх хүртэл амар амгалан тусгаар байдалтай оршин тогтносоор байжээ. Наполеоны дараа Австрийн бүрэлдэхүүнд нэг хэсэг байгаад 1870 оноос Ромын хамтаар нийт Италитай нэгджээ.

Eurotravel

Венецэд анхлан хөл тавьж буй хүн бүр жуулчдын товчоодод хандан хэрэгтэй мэдээллээ олж авна. Мөн эндээс Венецийн газрын зураг, хөнгөлөлтийн карт авах боломжтой. Энэ нь 117 жижиг арлыг холбосон 150 гаруй суваг, олон нарийн гудамжинд төөрч будлихаас сэргийлж богино хугацаанд үзэж харах зүйлээ мэдэхэд тус дөхөм болдог.

Картын тухайд хугацаанаасаа хамаараад олон янзын үнэтэй байх боловч наад зах нь бие засах газруудад үнэ төлбөргүй орох, үзвэр үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрх эдэлнэ.

Eurotravel

Эцэст нь Венец хотын галт тэрэгний зогсоолоос арлын хэсгүүдийг дамжаад явах боломжтой хэдий ч үзэж харах зүйл нь Гранд сувгаа дагаж байрладаг тул вапоретто хэмээх жижгэвтэр усан онгоцоор ариун Маркын талбай тийш явах нь илүү үр дүнтэй аялал болно. Ингэвэл сувгийн дагуу буй Венец хотын ренасайнс, барокко, гот, рококо уран барилгын олон янзын өнгө төр, өвөрмөц хэв загварыг нэгэн дор үзэж болохын дээр маш сайхан амралт болдог.

Вапоретто vaporetto нь манайхаар нэлээд олон хүний суудалтай автобус юм.

Eurotravel

Үүнээс гадна сувгийн нэг эргээс нөгөө эрэгт хүргэж өгдөг трагетто traghetto хэмээх моторт завь, гондола gondola гэх уламжлалт сэлүүрт завь бас бий. Энэ завь Венец хотын эрэг, булан тохой, нарийн гудамж сувгуудад хаа л бол хаа түүртэлгүй хүрч үйлчилнэ.

Eurotravel


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo