Нүүр Мэдээ Буцах
shape
  • 2 сарын 10, 2023

Дэлхийн хамгийн жижиг хот улс болох Ватиканд Ромын папыг сонгох тухай

Pope Francis urges Rome to be city of fraternity, peace - Vatican News

1.3 тэрбум католик шашинтнуудын хувьд хамгийн эрхэм хүндтэй хүн бол Ромын Пап, Ромын хамба хэмээн нэрлэгдэх Ватиканы тэргүүн, католик сүмүүдийн хамгийн өндөр хэргэмийн албан тушаалд тооцогдох Пап юм.

Пап гэдэг үг нь грекийн παππάς (páppas) үгнээс гаралтай бөгөөд "аав", "эцэг" гэсэн утгатай. Анхны Пап Сейнт Петерээс уламжлалтай Ромын папын уламжлал өдгөө 266 дахь пап болох 2013 оны 3-р сарын 13-нд сонгогдсон Франсисаар үргэлжилж байгаа ажээ.

Католик сүмийн дүрэм ёсоор хэн ч папад нэр дэвших эрхтэй боловч ихэнхдээ католик сүмүүдийн тэргүүн хамба лам нар, шашин нийгмийн өндөр мэдлэгтэй, гэрлээгүй, ахимаг насны, эрэгтэй хүмүүсийн нэрийг дэвшүүлдэг уламжлалтай.

Ромын папыг сонгох үйл явц хэдэн мянган жил уламжлагдан ирсэн шашны нарийн дэгийн дор одоо хүртэл хийгдсээр байгаа бөгөөд 115 Кардиналууд Систин Чапед сүмд цугларан тангараг өргөн нэг нэгээрээ өөрийн санал өгч буй хүний нэрийг бичин дугтуйнд хийж, ширээн дээрх зэс тавган дээр ээлж дараалан тавьж, бүх Кардиналууд саналаа өгч дууссаны дараагаар саналыг тоолон 2/3 ба түүнээс дээш санал авсан нэр дэвшигчийг папаар сонгодог. Хэрвээ энэхүү тоонд хүрээгүй бол дахин санал өгөх маягаар сонгодог байна.

Санал өгөх үйл ажиллагааны төгсгөлд санал өгсөн хуудсуудыг зууханд хийн шатааж, Ромын дараагийн папыг амжилттай сонгосон бол цагаан утаа, сонгоогүй бол хар утаа гарган ард иргэдэд дотор болж байгаа үйл явцыг мэдэгддэг ба зарим үед 2 цаг, заримдаа 3 жил ч зарцуулан дараагийн папыг сонгох тохиолдол байдаг байна.

Eurotravel

Олонхийн санал авч сонгогдсон пап сонгогдсоныхоо дараагаар урьдчилан бэлтгэсэн цагаан хувцсыг өмсөн, нэрээ сонгон, ард олныхоо өмнө дараагийн пап хэн болсныг дэлхий нийтэд мэдэгддэг байна.


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo