Нүүр Мэдээ Буцах
shape
  • 7 сарын 01, 2022

ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДАШТ-2022

https://www.montsame.mn/files/62b29885ddd22.jpeg

ДОХА /Aljazeera/ "Катар-2022" хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ энэ оны 11 дүгээр сарын 21-нээс 12 дугаар сарын 18-ны хооронд зохион байгуулагдана. Ойрхи Дорнодод анх удаа зохион байгуулагдах хөл бөмбөгийн хамгийн том тэмцээнд 32 баг оролцох эрхтэй болсон бөгөөд Катарын шигшээ баг анх удаа ДАШТ-д оролцоно. Харин Бразилын шигшээ баг ДАШТ-д 21 дэх удаагаа оролцох эрхээ авснаар энэ удаагийн тэмцээнд оролцох шигшээ багуудын дундаа тэргүүлж байна.

ДАШТ-ий нээлтийн тоглолт 2022 оны 11 дүгээр сарын 21-нд, аваргын төлөөх тоглолт 12 дугаар сарын 18-нд Катарын хамгийн том буюу 80 мянган үзэгчийн суудалтай "Lusail" цэнгэлдэх хүрээлэнд болно.

Энэхүү тэмцээнийг Катарын найман цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна. Зохион байгуулагч Катар улс нь тэмцээнд зориулж долоон цэнгэлдэх хүрээлэнг шинээр бүтээн байгуулсан байна.

https://www.montsame.mn/uploads/content/511b3eff05d2ab2279faea89eb54de54.png

 

https://www.montsame.mn/uploads/content/7f4afa8a7289f3d8b4bdd862419acf82.png

Эх сурвалжwww.montsame.mn

 


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo