ЗҮҮН ЕВРОПЫН 8 УЛСЫН ТОЙРОН АЯЛАЛ

Нүүр Европ Буцах
  •  4.6/5   178 reviews

11 шөнө, 12 өдөр
2026.05.25-2026.06.05
Европ
ГЕРМАН, АВСТРИ, СЛОВАК, УНГАР, СЕРБИ, БОЛГАР, РУМЫН

Хөтөлбөр

Өдөр 1.  Улаанбаатар -  Франкфурт - Нюрнберг (Герман)

  • Нислэгийн өмнө 3-4 цагийн өмнө Чингис хаан ОНУБд цуглана (цагийг урьдчилан мэдэгдэнэ).
  • Франкфурт хотод орон нутгийн цагаар хүрэлцэн ирж, гааль/паспортын хяналт, ачаа авалт хийнэ.
  • Main Tower орчим, EuroSkulptur
  • Нюрнберг хотруу хөдөлнө.
  • Нюрнберг хот дахь зочид буудалдаа амарна.

Eurotravel


Өдөр 2.  Нюрнберг - Прага (Чех) 

  • Өглөөний цайны дараа Чехийн Прага хотруу хөдөлнө.
  • Карлын гүүр Алтан цаг Хуучин хот
  • Өдрийн хоол
  • Шоппинг хийнэ
  • Орой нь Прага хотын зочид буудалдаа амарна.

Eurotravel

 


Өдөр 3.  Праг – Вена (Австри)

  • Өглөөний цайны дараа Вена хотруу хөдөлнө.
  • Schonbrunn Palace – Хатан хаан Сиссигийн ордон
  • St. Stephen's сүм
  • Өдрийн хоол
  • Хуучин хотын аялал
  • Орой нь буудалдаа амарна.

Eurotravel

 


Өдөр 4.  Вена – Братислав (Словак)

  • Өглөөний цайны дараа Братислав хот руу хөдөлнө.
  • Bratislava цайз
  • St. Martin's – Гэгээн Мартины сүм
  • Michael's Gate – Братислав хуучин хот 
  • Өдрийн хоол
  • UFO Цамхаг дээр гарч Дунай мөрөн болон Братислав хотыг тольдоно.
  • Орой нь Братислав дах зочид буудалдаа амарна.

Eurotravel

 


Өдөр 5.  Братислав – Будапешт (Унгар)

  • Өглөөний цайны дараа Будапешт хотруу хөдөлнө.
  • Bratislava цайз
  • Дунай мөрний завин аялал 
  • Өдрийн хоол
  • Сечени халуун рашаанд орно
  • Будапешт хотын буудалдаа амарна.

Eurotravel

 


Өдөр 6.  Будапешт

  • Өглөөний цайны дараа Будапешт хотын аялал эхэлнэ.
  • Унгарын Парламентын ордон, (Гадна талаас)
  • Chain Bridge
  • UEFA финал тоглолт үзэж болно. 18.00 цагаас (Аялагч өөрөө тасалбараа авна)
  • Орой нь зочид буудалдаа амарна.

Eurotravel

 


Өдөр 7.  Будапешт – Белград (Серби)

  • Өглөөний цайны дараа Серби улсын Белград хотруу хөдөлнө.
  • Belgrade Fortress – Дундад зууны хэрэм
  • Теслагийн музей үзнэ
  • Өдрийн хоол
  • Серби гриль
  • Kalemegdon Park болон Knez Mihailova Street
  • Орой нь Белгради хот дах зочид буудалдаа амарна.

Eurotravel

 


Өдөр 8.  Белград – Софи (Болгар)

  • Өглөөний цайны дараа Софи хотруу хөдөлнө.
  • Alexander Nevsky Cathedral болон Saint Sofia Church
  • Эртний эдлэлийн зах
  • Метроны доор байдаг хуучин хотын туурь
  • Өдрийн хоол
  • Үндэсний түүхийн музей (гадна талаас)
  • Орой нь Софи дахь зочид буудалдаа амарна.

Eurotravel


Өдөр 9.  Софи

  • Өглөөний цайны дараа Софи хотын аялал үргэлжилнэ.
  • Эртний эдлэлийн зах
  • Ромын хуучин хотын туурь
  • Vitosha кабль каар
  • Болгар үндэсний өдрийн хоол
  • Шоппинг хийнэ.
  • Орой нь зочид буудалдаа ирж амарна.

Eurotravel


Өдөр 10.  Софи – Бухарест (Румын)

  • Өглөөний цайны дараа Румын улсын Бухарест хотруу хөдөлнө.
  • Palace of the Parliament (дэлхийн хамгийн том барилгуудын нэг)
  • Old Town Bucharest
  • Өдрийн хоол
  • Ялалтын хаалга
  • Бухарист хотын буудалдаа байрлан амарна.

Eurotravel

 

 


Өдөр 11.  Бухарест

  • Өглөөний цайны дараа Бухарист хотын аялал эхэлнэ.
  • Hop On Hop Off Bus Tours
  • Өдрийн хоол
  • Romanian Athenaeum, Revolution Square
  • Herastrau Park
  • Чөлөөт цаг
  • Орой нь буудалдаа амарна.

Eurotravel


Өдөр 12.  Бухарест - Франкфурт (Герман) - Улаанбаатар

  • Өглөөний цайны дараа Франкфурт хот руу ниснэ
  • Франкфуртаас нисэж, дараагийн өдөр Улаанбаатарт хүрэлцэн ирнэ (нислэгийн цаг өөрчлөгдөж болно).
  • Аялал өндөрлөнө.

Eurotravel


Багтсан зүйлс


 

  Аялалын үнэд орох

  • Визний бичиг баримт бүрдүүлэлт, орчуулга
  • Хоёр талын нислэгийн тийз
  • Аяллын иж бүрэн даатгал
  • Аяллын хөтөлбөрийн туршид байрлах зочид буудлууд
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч, жолооч
  • Аяллын тохилог автобус, унаа
  • Аяллын стандарт үйлчилгээнүүд
  • Аяллын үзвэр үйлчилгээний хураамжууд
  • Хотын такс, улсуудын замын хураамжууд

Багтаагүй зүйлс


               

   Аялалын үнэд ороогүй

  • Визний хураамж
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөч, жолоочийн тип

Аяллын санамж


Аялалын аюулгүй байдал

 

/Аяллын зөвлөмж/

  1. Аяллын явцад аяллын компаниас өгсөн болон хөтөчийн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө.
  2. Гадаад паспорт болон бусад чухал бичиг баримт, үнэ бүхий эд зүйлсээ биедээ авч явах.
  3. Амрах хугацаандаа эд зүйлсээ хаяхаас сэрэмжлэх.
  4. Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  5. Байгалиа хайрлан энд тэндэхийн ногоон зүлэг, цэцгэн дээр гишгэхгүй байх.
  6. Халуун бороотой бүс нутгаар зугаалах тохиолдолд янз бүрийн хорхой, шавьжинд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай цамц, өмд өмсөж явах.
  7. Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хааж хулгай орохоос сэргийлэх. (Үнэ бүхий эд зүйлсээ боломжтой бол буудлын сефэнд хадгалах.)
  8. Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гарсан тохиолдолд буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах.
  9. Та хүүхэдтэйгээ явж байгаа тохиодолд хүүхдийнхээ аюулгүй байдлыг сайтар хангах. Асран хамгаалагчгүй, харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх.

 

 

Аялагчийн үүрэг:

Аяллыг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулахын тулд аялагч дараах зүйлсийг илүү анхаарвал зохино.

  1. Аяллын явцад нислэгийн цагийг сайтар анхаарч, онгоц нисэхээс 3 цагийн өмнө заасан газарт цуглах.
  2. Аялагч өөрийн буруугаас онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал, хохирлыг өөрөө хариуцна.
  3. Аялагч нь шууд нислэгийн тасалбар нь хатуу нөхцөлтэй, 100 хувь буцаагдахгүйг анхаарах, солих болон өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлтэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  4. Ачаанд өгөх тээшэн дээрээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг Англиар бичсэн тэмдэглэгээ хийх, нислэг гар тээш 8-кг, ачаа 23-кг-аас илүүгүй байдаг ба илүү гарсан тохиолдолд ачааны төлбөр төлөхийг анхаарах.
  5. Гар тээшиндээ повер банк буюу батерей цэнэглэгч, зөөврийн компьютер зэргийг авч явна. /Зөвшөөрөгдөх хэмжээ 20,000mAh/.
  6. Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс, иртэй зүйл авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  7. Хил гаалиар орж гарах үед биедээ авч яваа бэлэн мөнгөний хэмжээг үнэн зөв мэдүүлэх. Буруу бөглөснөөс шалтгаалж гарах үр дагаврыг аялагч өөрөө хариуцна.

 

  1. Аяллын хөтөлбөрөөс төлөвлөгдөөгүй маршрутаар группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулбал хохирлыг төлөх, хариуцлага хүлээхийг анхаарах.
  2. Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачааны төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  3. Зарим зочид буудлууд хувь хүний хэрэглээний зүйл шүдний оо, сойз зэрэг ариун цэврийн хэрэглэлийг хангадаггүй учраас эдгээр зүйлийг өөрсдөө бэлдэж авч явах
  4. Нарны малгай, нарны тос, нүдний шил мөн өмсөхөд эвтэйхэн, тохиромжтой хувцас бэлдэж явах.
  5. Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол, тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна
  6. Авто машины хөдөлгөөн ихтэй газраар явган явах үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар мөрдөх, зам хөндлөн гарахдаа улаан ногоон гэрлээ сайн харж байж гарах, хэдийгээр ногоон гэрлээр гарч байгаа ч гэсэн хурдан болгоомжтой гарах, хэрэв ямар нэгэн осол гарлаа гэхэд явган хүн өөрөө хариуцлагыг хүлээдэг тул заавал гарцаар болгоомжтой гарч байх. Бага насны хүүхдээ хөтөлж зам гарах.
  7. Гадаадад зорчигчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын нөхцөлүүдтэй урьдчилан танилцаж, даатгалын аливаа тохиолдлын үед даатгагдсан даатгалын компанидаа шууд болон манай компаниар дамжин хандана.

САНАМЖ: Ихэнх буудалд алчуур, нэг удаагийн шампунь байх боловч оо сойз байхгүй байх магадлалтай тул хувийн хэрэглээгээ хангаж явахыг зөвлөе.

  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол буудлын картаа таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.

 

 

 

Санамжийг уншиж танилцсан: __________________ (Гарын үсэг)



logo

Contact Us

Follow Us

logo