МИЛАН-КОРТИНА 2026 ӨВЛИЙН ОЛИМП ҮЗЭХ ЕВРОПЫН ТОЙРОН АЯЛАЛ

Нүүр Буцах
  •  4.6/5   178 reviews

9 ШӨНӨ, 10 ӨДӨР
2026.02.02-2026.02.11
ГЕРМАН, АВСТРИ, ИТАЛИ, ШВЕЙЦАРЬ, ФРАНЦ

Хөтөлбөр

Өдөр 1.  Улаанбаатар – Франкфурт - Штуттгарт

  • Аялагчид онгоц хөөрхөөс 3-4 цагийн өмнө Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн байна. УБ хотоос хөөрч Герман улсын Франкфурт хотноо газардана. Хил гааль нэвтэрсэний дараа хөтөч тосч авна.
  • Дараа нь Франкфурт хотын аялал хийнэ.
  • Өдрийн хоолонд орно.
  • Main Tower
  • EuroSkulptur
  • Орой нь Штуттгарт хотын зүг хөдөлнө. Штуттгарт дахь зочид буудалдаа байрлаж амарна.

Eurotravel


Өдөр 2.  Штуттгарт - Мюнхен

  • Өглөөний цайгаа ууна.
  • Mercedes Benz-ийн музей
  • Үүний дараа Мюнхен хотын зүг хөдөлнө. 
  • Мюнхен хотын захиргаа Мариан Плац талбайгаар аялана. 
  • Өдрийн хоолонд Герман үндэсний хоол, шар айраг амтална. 
  • Орой нь Мюнхен дахь зочид буудалдаа байрлаж амарна.

The Marienplatz in Munich - Adagio-city.com


Өдөр 3.  Мюнхен - Инссбрук (Австри) - Венец (Итали)

  • Өглөөний цайны дараа Австри улсын Инссбрук хотын зүг хөдлөнө.
  • Австрийн Ваттенс хот дахь алдарт Сваровски Музейн аялал хийнэ.
  • Өдрийн хоолны дараа Венец хотын зүг хөдлөнө.
  • Орой нь Венец дахь зочид буудалдаа байрлаж амарна.

Eurotravel


Өдөр 4.  Венец 

  • Өглөөний цайны дараа Венец хотын аялал хийнэ.
  • Сан Маркогийн талбай болон Риалто гүүрийн аялал
  • Гранд Канал-аар завин аялал хийнэ. / 1 завинд ойролцоогоор 8 аялагч сууна /
  • Итали өдрийн хоол
  • Орой нь Венец дахь зочид буудалдаа амрана.

Eurotravel


Өдөр 5.  Венец - Милан

  • Өглөөний цайны дараа аялагчид Милан хотын аялал хийнэ.
  • Galleria Vittoria Emanuele II
  • Дуомо сүм
  • Олимпийн нээлт үзэх аялагчид тоглолтоо үзнэ.
  • Олимпийн хотхоноор зугаална.
  • Итали өдрийн хоол
  • Орой нь Милан дахь зочид буудалдаа амарна.

Eurotravel


Өдөр 6.  Милан

  • Өглөөний цайны дараа Милан хотын аялал хийнэ.
  • Олимпийн тоглолт үзэх аялагчид тоглолтоо үзнэ.
  • Олимпийн хотхоноор зугаална.
  • Дурсгалын зураг татуулна.
  • Өдрийн хоол
  • Орой нь Милан дахь зочид буудалдаа амарна.

Eurotravel


Өдөр 7.  Милан – Шамони 

  • Өглөөний цайны дараа Шамони хотын зүг хөдөлнө.
  • Монблан уулруу кабель караар аялал хийнэ.
  • Дурсгалын зураг татуулна
  • Өдрийн хоолонд орно.
  • Орой нь Шамони дахь зочид буудалдаа байрлаж амарна.

Eurotravel


Өдөр 8.  Шамони - Женев - Парис

  • Өглөөний цайны дараа Щвейцарь улсын Женев хотын зүг хөдөлнө.
  • Цэцгэн цаг
  • Женев дахь Усан оргилуур
  • НҮБ-ийн гаднах хөлгүй сандал /Broken chair/
  • Өдрийн хоолны дараа Парис хот руу хөдөлнө. 
  • Орой нь  Парис дахь зочид буудалдаа амарна. 

Eurotravel


Өдөр 9.  Парис

  • Өглөөний цайны дараа Парис хотын аялал эхлэнэ
  • Дэлхийн хамгийн том Музей болох Алдарт Луврын музейн аялал
  • Ялалтын хаалга
  • Эйффелийн цамхаг
  • Франц өдрийн хоол
  • Сейна мөрний завин аялал
  • Орой нь Парис хотын зочид буудалдаа амрана.

Eurotravel


Өдөр 10.  Парис - Франкфурт - Улаанбаатар

  • Өглөөний цайны дараа аялагчид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Франкфурт хотын нисэх онгоцны буудал руу хөдөлнө.
  • Франкфурт хотоос 13:35 цагт хөөрч маргаашийн 04:45 цагт газардсанаар дурсамж дүүрэн аялал өндөрлөнө. 

Eurotravel


Багтсан зүйлс


  Аялалын үнэд орох

  • Визний бичиг баримт бүрдүүлэлт, орчуулга
  • Хоёр талын нислэгийн тийз
  • Аяллын иж бүрэн даатгал
  • Аяллын хөтөлбөрийн туршид байрлах зочид буудлууд
  • Хөтөлбөрт заагдсан хоол
  • Аяллын хөтөч, жолооч
  • Аяллын тохилог автобус, унаа
  • Аяллын стандарт үйлчилгээнүүд
  • Аяллын үзвэр үйлчилгээний хураамжууд
  • Хотын такс, улсуудын замын хураамжууд

Багтаагүй зүйлс


   Аялалын үнэд ороогүй

  • Визний хураамж
  • Хувийн хэрэглээний зардал
  • Хөтөч, жолоочийн тип

Аяллын санамж


Аялалын аюулгүй байдал

 

/Аяллын зөвлөмж/

  1. Аяллын явцад аяллын компаниас өгсөн болон хөтөчийн заавар зөвлөмжийг хатуу мөрдөнө.
  2. Гадаад паспорт болон бусад чухал бичиг баримт, үнэ бүхий эд зүйлсээ биедээ авч явах.
  3. Амрах хугацаандаа эд зүйлсээ хаяхаас сэрэмжлэх.
  4. Авч яваа зүйлс, паспорт зэргээ сэрэмжтэй хянамгай авч явах. Багаараа явж байгаа жуулчид нэг нэгнийхээ тээшийг хянаж, алдаж гээхээс сэргийлэх.
  5. Байгалиа хайрлан энд тэндэхийн ногоон зүлэг, цэцгэн дээр гишгэхгүй байх.
  6. Халуун бороотой бүс нутгаар зугаалах тохиолдолд янз бүрийн хорхой, шавьжинд хазуулахаас сэргийлж урт ханцуйтай цамц, өмд өмсөж явах.
  7. Гадагшаа гарах тохиолдолд буудлынхаа цонхыг сайтар хааж хулгай орохоос сэргийлэх. (Үнэ бүхий эд зүйлсээ боломжтой бол буудлын сефэнд хадгалах.)
  8. Чөлөөт өдөр ганцаараа хол явахаас зайлсхийх. Буудлаас гарсан тохиолдолд буудлын хаяг, нэрийн хуудсыг заавал биедээ авч явах.
  9. Та хүүхэдтэйгээ явж байгаа тохиодолд хүүхдийнхээ аюулгүй байдлыг сайтар хангах. Асран хамгаалагчгүй, харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх.

 

 

Аялагчийн үүрэг:

Аяллыг хөтөлбөрийн дагуу амжилттай зохион байгуулахын тулд аялагч дараах зүйлсийг илүү анхаарвал зохино.

  1. Аяллын явцад нислэгийн цагийг сайтар анхаарч, онгоц нисэхээс 3 цагийн өмнө заасан газарт цуглах.
  2. Аялагч өөрийн буруугаас онгоцноос хоцрох, ийнхүү хоцорсноос үүдэн гарах аливаа зардал, хохирлыг өөрөө хариуцна.
  3. Аялагч нь шууд нислэгийн тасалбар нь хатуу нөхцөлтэй, 100 хувь буцаагдахгүйг анхаарах, солих болон өөр хүн орондоо явуулах, хугацааг өөрчлөх, цуцлах зэрэг хүсэлтэй бол үүнтэй холбогдон гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  4. Ачаанд өгөх тээшэн дээрээ өөрийн овог нэр, холбоо барих утасны дугаарыг Англиар бичсэн тэмдэглэгээ хийх, нислэг гар тээш 8-кг, ачаа 23-кг-аас илүүгүй байдаг ба илүү гарсан тохиолдолд ачааны төлбөр төлөхийг анхаарах.
  5. Гар тээшиндээ повер банк буюу батерей цэнэглэгч, зөөврийн компьютер зэргийг авч явна. /Зөвшөөрөгдөх хэмжээ 20,000mAh/.
  6. Онгоцонд суухад гар тээшиндээ 100мг-с илүү хэмжээний шингэн зүйлс, иртэй зүйл авч орохыг хориглодог тул бүх шингэн зүйлсийг ачаанд өгсөн байх шаардлагатай. Онгоцны буудал доторх татваргүй барааны дэлгүүрээс авсан зүйлс хамаарахгүй болно.
  7. Хил гаалиар орж гарах үед биедээ авч яваа бэлэн мөнгөний хэмжээг үнэн зөв мэдүүлэх. Буруу бөглөснөөс шалтгаалж гарах үр дагаврыг аялагч өөрөө хариуцна.

 

  1. Аяллын хөтөлбөрөөс төлөвлөгдөөгүй маршрутаар группээс салан дур мэдэн гадуур явах, мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсний улмаас өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулбал хохирлыг төлөх, хариуцлага хүлээхийг анхаарах.
  2. Аяллын хөтөлбөр болон төлбөрт ороогүй бусад зардлыг, тухайлбал зочид буудлын өрөөний мини-бар, гадаад дотоодын утасны яриа, хоолны нэмэлт зардал, гаалийн татвар, илүү ачааны төлбөр, төлөвлөгдөөгүй тээвэрлэлт гэх мэт төлбөрийг аялагч өөрөө хариуцна.
  3. Зарим зочид буудлууд хувь хүний хэрэглээний зүйл шүдний оо, сойз зэрэг ариун цэврийн хэрэглэлийг хангадаггүй учраас эдгээр зүйлийг өөрсдөө бэлдэж авч явах
  4. Нарны малгай, нарны тос, нүдний шил мөн өмсөхөд эвтэйхэн, тохиромжтой хувцас бэлдэж явах.
  5. Аяллын явцад аялагчийн буруугаас болж гарсан аливаа хохирол, тухайлбал: зочид буудал, рестораны эд зүйлийг хагалж эвдэх, зочид буудлын өрөөний түлхүүр, хаалганы картыг үрэгдүүлж гэмтээх, зочид буудлын цагаан хэрэглэлийг урах гэмтээх зэрэг зөрчлийг тухайн аялагч өөрөө хариуцна
  6. Авто машины хөдөлгөөн ихтэй газраар явган явах үед замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар мөрдөх, зам хөндлөн гарахдаа улаан ногоон гэрлээ сайн харж байж гарах, хэдийгээр ногоон гэрлээр гарч байгаа ч гэсэн хурдан болгоомжтой гарах, хэрэв ямар нэгэн осол гарлаа гэхэд явган хүн өөрөө хариуцлагыг хүлээдэг тул заавал гарцаар болгоомжтой гарч байх. Бага насны хүүхдээ хөтөлж зам гарах.
  7. Гадаадад зорчигчдын эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын нөхцөлүүдтэй урьдчилан танилцаж, даатгалын аливаа тохиолдлын үед даатгагдсан даатгалын компанидаа шууд болон манай компаниар дамжин хандана.

САНАМЖ: Ихэнх буудалд алчуур, нэг удаагийн шампунь байх боловч оо сойз байхгүй байх магадлалтай тул хувийн хэрэглээгээ хангаж явахыг зөвлөе.

  • Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах. Хэрвээ та төөрсөн бол буудлын картаа таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
  • Буусан буудлынхаа өрөөн дотрох хэрэглээний юмсын үнийг мэдэж байх. Үүнд жишээ нь өрөөний зүйлсийн алийг нь хэрэглэж болох, болохгүйг, зарим телевизийн суваг төлбөртэй байдаг ба хөргөгчин дотрох уух зүйлс илүү үнэтэй байдгийг анхаараарай.

 

 

 

Санамжийг уншиж танилцсан: __________________ (Гарын үсэг)



Үнэ
Нээлтийн ёслол + 1 тоглолт - 13.900.000 ₮, 2 тоглолт - 11.900.000 ₮
USD:
EURO:
Монгол банкны ханш
Захиалга

Захиалга идэвхгүй байна.

blog

МИЛАН-КОРТИНА 2026 ӨВЛИЙН ОЛИМП ҮЗЭХ ЕВРОПЫН ТОЙРОН АЯЛАЛ

logo

Contact Us

Follow Us

logo