How To Choose The Best Rope For Hiking
- 05 Nov
Норвеги улс нь 2019 оны “Дэлхийн Аялал Жуулчлалын Форум”-ын Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын тайланд 140 улсаас 20-т жагссан байна.
2018 оны “Дотоодын Нийт Бүтээгдэхүүны (ДНБ) тайлан”-д аялал жуулчлал нь 4,2%-ийг дангаараа эзэлсэн байдаг. Улсын хэмжээнд 100 хүн тутамд 7 нь аялал жуулчлалын салбарт ажилладаг. Норвеги улсын аялал жуулчлал нь Монгол улсын адил улирлын чанартай бөгөөд нийт жуулчдын талаас илүү хувь нь 5 дугаар сараас 8 дугаар сарын хооронд зочилдог байна.
Норвегийн гол үзмэрүүд нь Хойд туйлын эргэн тойронд тархсан байрлалтай байдаг байна. Фьорд хэлбэрээр хэрчигдсэн эрэг, уулс, цанын бааз, нуурууд болон ой мододоороо алдартай юм. Норвегид орших алдартай үзмэрүүдэд Осло, Алесунд, Берген, Ставангер, Тронхейм, Кристиансанд болон Тромсо гэх мэт багтдаг байна.
Норвегийн байгалийн ихэнх хэсэг нь эвдэрч онгон зэрлэг төрхөө хадгалсан байдаг бөгөөд ийм ч учраас ууланд авирагч, алхагч болон цаначдын анхаарлыг ихээр татдаг билээ. Норвегийн баруун болон зүүн хэсгийн фьордууд (Фьордууд нь олон сая жилийн өмнө байгуулагдсан бөгөөд мөстлөгийн үеэр далайн үерт автан хэрчигдсэн чулуурхаг хөндий юм), уулс болон хүрхрээнүүд нь жил болгон хэдэн зуун мянган гадны жуулчдын сонирхлыг эрхгүй татдаг билээ.
Хотуудад “Бергений Брюгген” болон Ослогийн “Вигеланд Скульптор Парк” гэх мэт гол үзвэрүүд болон “Холменколлен ски жамп” гэх мэт соёлын онцлог шинжийг харуулсан газрууд олон байдаг юм.
02 Comments
Leave A Comment