Нүүр Мэдээ Буцах
shape
  • 3 сарын 10, 2022

ЭЙФЕЛИЙН ЦАМХАГ БУЮУ ТӨМӨР ХАТАГТАЙ

Eurotravel

              Парис хотын бэлэг тэмдэг болсон уг цамхагийг түүнийг зохиогч Александр Густав Эйфелийн нэрээр нэрийджээ. Эйфель өөрөө зүгээр л «300-метрийн цамхаг» гэж нэрэлдэг байжээ. Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд байрладаг телевизийн антены хамт 324 метр өндөр ба 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Гурван давхартай бөгөөд 1-р давхар нь 57м өндөрт (345 шат), 2-р давхар нь 125м өндөрт (дахин 359 шат), байдаг бол 274м өндөрт байх 3-р давхарт (нийт 1652 шат бий) хүртэл цахилгаан шаттай. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3м. Парис хотын хамгийн өндөр барилга болох энэ цамхаг салхинд 6-7 см хэлбэлзэлтэй найгадаг байна. 7 жилд нэг удаа зэврэхээс хамгаалах засвар үйлчилгээнд 50-60 тонн будаг хэрэглэдэг.

              Түүхийн хуудас сөхвөл Францын Засгийн газар 1884 онд Францын их хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо Дэлхийн үзэсгэлэн яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхгийг 1887 оны 7-р сарын 26-аас угсран барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18,000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 оны 5-р сарын 6-нд баригдаж дуусжээ. Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү нүдэнд орсон хог мэт Францын нийслэлчүүд төдийгүй нийгмийн нэр хүндтэй зүтгэлтнүүдийн шүүмжлэлийн бай болж байв.

              Зохиолч Ги Дө Мопассан цамхагт байрлах зоогийн газарт байнга зочлох дуртай байсан бөгөөд уг цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ хэмээн ёжилдог байжээ. Гэвч 20-р зууны эхэн үе гэхэд цамхагийн гоо сайхныг магтан дуулах яруу найрагчид, зураачид олширсон бөгөөд 1909 онд цамхгийг нураах төлөвлөгөөтэй байсан боловч радиотелеграфын антенд ашиглахын тулд Эйфелийн цамхаг бүрэн бүтэн үлдсэн гэдэг.

Одоогийн байдлаар 200 сая гаруй хүн очиж сонирхдог дэлхий дээр хамгийн их хүн үзсэн төлбөртэй дурсгалын газар ажээ.

 


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo