How To Choose The Best Rope For Hiking
- 05 Nov
Наполеон жанжны Австерлитз дэх ялалтыг билэгдэж, 1806-1836 оны хооронд баригдсан. 200 гаруй жилийн турш уг байгууламжийг дахин шинэчлэх, сэргээн засварлах ажлууд олон хийгдэж байсан ч өнөөг хүртэл өөрийн өнгө төрхөө хадгалсан түүхийн чухал дурсгал хэвээрээ. Уг хаалга нь тавин метр өндөр, дөчин таван метр өргөн ба Францын хувьсгал болон Наполеоны дайны үед Францын төлөө тэмцэж нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн барьжээ. Анх “Ялалтын хаалга”-ны оронд заан барихаар яригдаж байсан ч засгийн газар нь Францын соёлтой холбогдохгүй хэмээн эсэргүүцэж энэхүү хаалгыг босгосон ажээ. Наполеон даан ч уг хаалгыг өөрөө харж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Хаалганы гадна талд дайны үед амь насаа алдсан хүмүүсийн нэрсийг сийлсэн байх ба Хаалганы суурин доор нь Дэлхийн 1-р дайны үед нас барсан нэр нь үл мэдэгдэх цэргийн шарил байдаг. Ялалтын хаалганы загварыг Ромын эзэнт гүрний үеийн Титус хаалганы загвараас санаа авч бүтээжээ. Ялалтын хаалга дотор “Мөнхийн дөл” асаастай байдаг нь Францчууд дайнд ялсныхаа дараа бамбар асаасан бөгөөд тэр нь өнөөдрийг хүртэл унтраагүй ба “Мөнхийн дөл”-ийг өдөр бүр 6 цаг 30 минутад өрдөж галыг нь нэмдэг.
02 Comments
Leave A Comment