How To Choose The Best Rope For Hiking
- 05 Nov
Улаан утасны бүхээгийг сэр Гилс Гилберт Скотт (1880-1960) зохион бүтээсэн бөгөөд улаан шуудангийн хайрцаг, улаан Лондонгийн автобус нь Британийн гол билэг тэмдэг болдог. Скоттын зохион бүтээсэн K2 ширмэн утасны бүхээгний загвар нь 1924 онд Шуудангийн ивээн тэтгэсэн уралдаанд түрүүлсэн ба шинэчлэгдсэн K6 загвар нь 1935 онд гарсан. Улаан K2 утасны бүхээгийг анх 1926 онд Лондон хотын гудамжинд нэвтрүүлсэн ба зөвхөн нийслэлд ашиглагдаж байв. K2 загварын бүхээг нь нэг тонн гаруй жинтэй. Ердөө 1500 орчим К2 бүхээг үйлдвэрлэгдсэн ба орчин үед цөөхөн хэдэн ширхэг л үлджээ. Учир нь K2 утасны бүхээгийг үндэсний хэмжээнд ашиглахад хэтэрхий том, зарлага ихтэй байсан тул үйлдвэрлэлийг зогсоосон. 1935 онд Шуудангийн газар V Жоржийн ойн баярыг тохиолдуулан шинэ загварын бүхээгийг ашиглалтад оруулжээ. К6 шинэ загварын бүхээг нь K2 загвартай төстэй, цутгамал төмрөөр хийгдсэн, улаан өнгийн хуучин загвараас 25% хөнгөн байсан аж. 1930-аад оны эцэс гэхэд Их Британи даяар 20,000 K6 утасны бүхээг ашиглагдаж байжээ. 1970-80-аад онд нийтийн утасны бүхээгүүд хуучирч эвдрэлийг хурдан засаж чадаагүйгээс болж сонгодог улаан утасны бүхээг устаж үгүй болсон.
02 Comments
Leave A Comment