How To Choose The Best Rope For Hiking
- 05 Nov
Албан ёсны нэр Repubblica Italiana буюу Бүгд Найрамдах Итали Улс,"Bel Paese" буюу үзэсгэлэнтэй орон хэмээн хочилдог. Нийслэл Ром хот нь МЭӨ 753 онд байгуулагдсан. Мөнгөн дэвсгэрт нь евро ба 2001 оноос өмнө Италийн лира байсан.Голлох шашин нь Христийн шашин ба (Ромын католик шашинтнууд 90%) эзлэдэг. Италичуудын 98 гаруй хувь нь уншиж, бичиж чаддаг. Италичууд спагеттиг зөвхөн сэрээгээр л иддэг. Албан ёсны хэл нь Итали, Герман хэл. Анх одос үхрийн сүүгээр хийсэн моцарелла бяслагийг италичууд хийжээ. Лазанья нь улаан лооль, моцарелла бяслаг, татсан махаар дүүргэсэн давхаргатай гоймонтой хоол ба Желато зайрмаг эндээс үүсэлтэй. Панфорте гэх жимсний бялуу болон амаретти гэх бүйлсний нарийн боовоороо алдартай. Итали гоймон нь дэлхий даяар алдартай бөгөөд 200 гаруй төрлийн хэлбэр дүрстэй байдаг. 1860 онд Наполи хотод Пицца анх үүссэн ба хамгийн алдартай хоолны нэг ба Италид ихэвчлэн модон зууханд жигнэж, маш нимгэн боловч шинэ ногоо эсвэл нимгэн хэрчсэн хиам, салами, артишок эсвэл чидун жимсээр хачирлан иддэг.Италийн үндсэн хоолонд гахайн мах, үхрийн мах, далайн хоол, төмс, будаа, гоймон (улаан буудай, өндөгний гоймон) зэргийг өргөн хэрэглэдэг. Леонардо да Винчи бол дэлхий хавтгай биш бөөрөнхий гэдгийг анх баталсан эрдэмтэн, зураач юм.Италийн судлаач, аялагч Кристофер Колумб, Америго Веспуччи нар Америк тивийг нээсэн бол Марко Поло Дорнодыг судалжээ. Итали улсын далбааны 3 өнгө нь итгэл найдвар(ногоон),итгэл (цагаан),энэрэл(улаан)-ийг билэгддэг.
02 Comments
Leave A Comment