How To Choose The Best Rope For Hiking
- 05 Nov
Газар дундын тэнгисийн эрэг дагуух Францын Ривьера дахь тааламжтай сайхан уур амьсгалтай, газарзүйн маш таатай байршил бүхий Монакогийн вант улс нь баян, алдартай хүмүүсийн гол цуглардаг газар гэдгээрээ алдартай. Сэтгэл татам байдлаараа дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган аялагчдыг соронз мэт татдаг. Монте-Карлогийн тансаг казино, жил бүр зохиогддог Формула 1 Гран При уралдаан, Монако-Виллийн хуучин хотын үзэсгэлэнт ордон, цэцэрлэгт хүрээлэн, болон усан боомтууд жуулчдын энэ улсад ирэх гол шалтгаан болдог ажээ.Албан ёсоор "Монакогийн вант улс" гэгддэг тус улс нь 2005 онд эцэг хунтайж Рейнер III (Америкийн жүжигчин Грейс Келлитэй гэрлэсэн) нас барсны дараа хаан ширээнд заларсан хунтайж II Альбертийн тэргүүлдэг тусгаар тогтносон хот муж юм. Гурван талаараа Франц улсаар хүрээлэгдсэн Монакогийн вант улс нь дэлхийн хамгийн жижиг улс хэдий ч хүн амын нягтрашлаараа дэлхийд 2-т ордог.
МОНТЕ КАРЛО КАЗИНО
Алдарт Жэймс Бондын шөнийн цэнгээний газар болон дэлгэцэнд мөнхөрсөн Монте Карло Казино нь дур булаам үйлчлүүлэгчид, тансаг чимэглэлээрээ алдартай. Belle Epoque фасад нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдыг татдаг.
ХАНХҮҮГИЙН ОРДОН
1215 онд байгуулагдсан Ханхүүгийн ордон (Palais Princier de Monaco) нь Монакогийн хунтайжийн албан ёсны оршин суудаг газар ба Монакогийн хамгийн гайхалтай дурсгалт газруудын нэг юм. Тус ордон төрийн баяр ёслол, хааны баярыг зохион байгуулахаас гадна жуулчдад зориулан ордны тансаг өрөөнүүдээр аялах болон уламжлалт харуул солих ёслолыг үзэх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг.
ДАЛАЙ СУДЛАЛЫН МУЗЕЙ
Газар дундын тэнгис дээрх хадан цохион дээр сүрлэг байдлаар баригдсан Монакогийн далай судлалын музей нь дэлхийн хамгийн алдартай далайн шинжлэх ухааны төвүүдийн нэг юм. Уг музейг үзсэнээр далайн гүний амьдрал болон далайтай холбоотой эд зүйлсийн баялаг цуглуулгатай танилцан, олон зүйлийн далайн амьтдаас бүрдэх гайхалтай аквариумыг үзэх боломжтой.
МОНТЕ КАРЛОГИЙН ДУУРИЙН ТЕАТР
Монте-Карлогийн дуурийн театрыг Монакод Salle Garnier гэж нэрлэдэг ба хэрэв та Парис хотод очиж байсан бол таньд танил сонсогдож магадгүй юм. Парис хотын дуурийн театрыг Palais Garnier гэдэг ба хоёр барилга нь архитектор Чарльз Гарниерийн нэрээр нэрлэгдсэн ба дотор болон гаднах архитектрураараа олныг гайхшруулсан үзэсгэлэнтэй. Уг гайхалтай дуурийн театр нь 1879 онд байгуулагдсан.
ЯПОН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН
Монакогийн вант улс нь жижиг газар нутагтай ч Японы үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн (Le Jardin Japonais) зэрэг хэд хэдэн ногоон байгууламжтай. Уг цэцэрлэгт хүрээлэнг 1994 онд Монакогийн гүнж Грейс Зен загвараар захиалан бүтээлгэсэн.
ЛАРВОТТО ЭРЭГ
Монакогийн вант улсын цорын ганц нийтийн наран шарлагын газар болох хайрга чулуурхаг Ларвотто далайн эрэг нь усанд сэлэх, наранд биеэ шарах хамгийн тохиромжтой газруудын нэг юм. Монакогийн эргийн зүүн захад байрлах уг эрэг нь цэвэр тунгалагаараа алдартай.
ХЕРКУЛЕС БООМТ
Монакогийн дур булаам вант улс нь Францын Ривьерийн онцлох газруудын нэг ба Европын хамгийн том аялалын маршруутуудын нэг юм. Херкулес боомтыг үзэх нь газар дундын тэнгисийг бас нэгэн өөр өнцгөөс харах боломж олгодог.
МОНАКОГИЙН СҮМ
Монакогийн сүм албан ёсны нэр нь Нотр-Дам-Иммакуле, 13-р зуунд баригдсан. Энэ сүмд Грейс Келли 1956 онд хунтайж Раниер III-тай гэрлэсэн ба мөн алдарт хосын сүүлчийн амрах газар болжээ.
КАЗИНОГИЙН ТАЛБАЙ
Монакогийн бас нэг онцлох газруудын нэг Казиногийн талбайд дэлхийд алдартай Монте-Карло казино, Hôtel de Paris болон бусад олон дурсгалт газрууд байрладаг.
ВЕНТИМИГЛИА
Францын хилээс хэдхэн милийн зайд орших Италийн Вентимиглиа хот нь байгалийн үзэмж, түүхээрээ алдартай. Эртний Ромын балгас болон Кот-д'Азурын далайн эргийн дур булаам байдлаараа олон мянган жуулчдыг татдаг.
02 Comments
Leave A Comment