Нүүр Мэдээ Буцах
shape
  • 3 сарын 01, 2022

2022 ОНД ЕВРОП ТИВД БОЛОХ ОНЦЛОХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД

  1.   ULTRA EUROPE 
      2022/07/08-2022/07/11

Энэхүү арга хэмжээ нь алдартай гадна талбайн электрон хөгжмийн наадам бөгөөд Хорват улсад зохион байгуулагдана. David Guetta, The Chemical Brothers тэргүүтэй уран бүтээлчид оролцох болно.

Eurotravel

  1.  ШАР АЙРАГНЫ ФЕСТИВАЛЬ
    2022/09/02-2022/09/11

87 өөр орны 300 гаруй үйлдвэрлэгчдийн 2000 төрлийн шар айргийг нэг дор амтлах боломжтой тус фестиваль нь 10 өдрийн турш Германы нийслэл Берлин хотод үргэлжлэх болно.

Eurotravel

  1. SZIGET FESTIVAL
    2022/08

Европ тивийн хамгийн том рок хөгжмийн тус наадам нь Унгар улсын нийслэл Будапешт хотод долоо хоногийн туршид зохион байгуулагдана.

Eurotravel

  1.  OKTOBERFEST
    2022/09/17-2022/10/03

Хамгийн алдартай шар айрагны наадам энэ жил 187 дахь удаагаа зохион байгуулагдах бөгөөд шар айрагнаас гадна олон сонирхолтой урлаг соёлын арга хэмжээнүүд болно.

Eurotravel

Сонирхолтой баримт: Тус наадамд оролцогчид ойролцоогоор 7,7 сая литр шар айраг уудаг гэсэн тооцоо байдаг.

  1.  МӨСӨН ХОККЕЙН ДАШТ
    2022/05/13-2022/05/29

Мөсөн хоккейн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ онд Финлянд улсын Хелсинк, Тампер хотуудад болно.

Eurotravel

  1. МОТОЦИКЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
    2022/11/08-2022/11/13

Италийн нийслэл Милан хотод жил бүр зохион байгуулагддаг дэлхийн хамгийн том мотоциклийн үзэсгэлэн худалдаа нь энэ жил илүү олон загвар, шинэлэг өнгө төрхтэйгээр зохион байгуулагдана.

Eurotravel

  1. АВАРГУУДЫН ЛИГИЙН ШИГШЭЭ ТОГЛОЛТ
    2022/05/28

67 дахь удаагийн Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн шигшээ тоглолт энэ жил Франц улсын нийслэл Парис хотын Stade de France цэнгэлдэх хүрээлэнд болно.

Eurotravel


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo