How To Choose The Best Rope For Hiking
- 05 Nov
Цэнгэлдэх хүрээлэнгээс гадна болох анхны олимпын наадмын нээлт болох бөгөөд Сена мөрний усан дээр 6 км гаруй үргэлжлэх цэгүүдэд 600 мянга гаруй хүн оролцон нээлтийг зохион байгуулна.
Зуны олимпын наадмыг гурван удаа зохион байгуулсан цор ганц хот байсан нь Их Британийн нийслэл Лондон хот байсан бол Парис нь 2024 оны олимпын наадмыг зохион байгуулах эрхийг авсанаар энэхүү жагсаалтад багтаж байгаа юм. Парис хот хамгийн сүүлд 1924 онд олимпын наадам зохион байгуулж байсан бөгөөд 100 жилийн дараа дахин зохион байгуулах гэж байгаа юм.
Нийт 7,3 тэрбум еврогийн төсөвт өртөгтэйгээр тус олимпыг зохион байгуулах бөгөөд энэ нь бусад олимпын наадмуудтай харьцуулахад бага өртөг юм.
Токио 2020 олимпын наадмын нийт өртөг 15,4 тэрбум доллар байсан
Олон улсын олимпын хорооноос тус олимпын наадмын усан дээрх спортын төрлүүдийг Парис хотоос 15 мянга гаруй км зайд байрлах Франц улсын харьяаны Полинезийн арал дээр зохион байгуулахыг зөвшөөрсөн.
Лион хотоос гаралтай хөгжмийн зохиолч Вүүдкид Парис 2024 зуны олимпын наадмын эхлэл аяыг зохиосон.
02 Comments
Leave A Comment