Нүүр Мэдээ Буцах
shape
  • 2 сарын 21, 2022

2022 ОНЫ ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ ЗОХИОГДОХ КАТАР УЛСЫН ТУХАЙ БАРИМТУУД

Ойрхи дорнодод Саудын Араб, Бахрейн улсуудтай хил залгаа орших 2,6 сая хүн амтай Катар улс нь Арабын болон Исламын орнуудаас анх удаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан улс болсон. Тус улсын талаарх сонирхолтой баримтуудтай танилцацгаая.

  1. Катар улс нь дэлхийн хамгийн аюулгүй улсад тооцогддог бөгөөд 2017, 2019, 2020 онуудад тус жагсаалтыг тэргүүлсэн.
  2. Тус улсын Qatar Airways нислэгийн компани нь дэлхийн хамгийн шилдэг нислэгийн компанид тооцогддог бөгөөд дэлхийн хамгийн удаан нислэг буюу Катарын нийслэл Доха хотоос Шинэ Зеландын Окланд хотруу нисэх 16 цаг 30 минутын нислэгийг зөвхөн тус компани үйлддэг.
  3. Катар улсад нэг ч ой мод байдаггүй бөгөөд ногоон байгууламж нь бүгд хүний гараар бүтсэн.
  4. Тэдний үндэстний бэлэг тэмдэг болсон амьтан бол Араб зээр буюу орикс юм.
  5. Тус улсад хамгийн хямд шатахуун байдаг ба хэдхэн аяга кофе худалдаж авах үнээр шатахууны банкаа дүүргэх боломжтой.
  6. Газрын тосны хамгийн гүн цооног мөн энэ улсад байдаг ба тус цооног нь 12,2 км-ийн гүнтэй.
  7. Тус улсын гурван эрэгтэй тутамд нэг эмэгтэй ногддог.
  8. Хүн амын ердөө 12 хувь нь Катар хүмүүс байдаг. Эдийн засаг, цаг уурын таатай нөхцөлөөс шалтгаалж маш олон гадаад хүмүүс тус улсад суурьшдаг.
  9. Хүн амын 99 хувь нь нийслэл Доха хотод амьдардаг.
  10. Катар улсад амралтын өдрүүд нь баасан, бямба гарагуудад болдог.

 


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo