Нүүр Мэдээ Буцах
shape
  • 2 сарын 17, 2022

ДУБАЙД АЯЛАХАД ЮУГ АНХААРАХ ВЭ?

1. Рамадан сар
Муслимын шашинтнууд жил бүр Ислам тооллын ес дэх сард Рамадан сарыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тэд нэг сарын турш өглөө нар мандахаас орой нар жаргах хүртэл идэх, уухыг цээрлэдэг. Тиймээс та олон нийтийн газар хооллохгүйг хичээх хэрэгтэй.

2. Хувцаслалт
Эмэгтэй хүмүүс хэт богино, хэт задгай хувцаслах хориотой бөгөөд эрэгтэй хүн цээж нүцгэн гадуур явж болохгүй. Тиймээс даруухан хувцаслалт сонгох нь тохиромжтой.

3. Зураг авах
Засгийн газрын ордон, цэргийн байгууламж зэргийн зургийг дарж болохгүй. Муслим эмэгтэйн зургийг зөвшөөрөлгүйгээр хэзээ ч дарж болохгүй.

4. Цайны мөнгө
Өөрт нь үйлчилсэн хүнд цайны мөнгө өгөх соёл Европын орнуудад түгээмэл дэлгэрсэн байдаг. Харин Дубайд тийм ч түгээмэл биш. Такси, хоолны газар, зочид буудал зэрэг газруудад цайны мөнгө өгөх шаардлага байхгүй хэдий ч танд үйлчилсэн үйлчилгээнд сэтгэл хангалуун байвал илүү мөнгө төлөх эсэх нь таны сонголт болох болно.

5. Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа нь Дубайд албан ёсоор хуульчлагдсан байдаг. Бусад орнуудтай адил зөвшөөрөлгүй газраар худалдаалах, хэрэглэсэн үедээ жолоо барих зэрэг нь хориотой. Харин нэгэн хачирхалтай хууль байдаг нь уушийн газар, клуб зэрэг газарт согтууруулах ундаа ууж болох хэдий ч гадагшаа авч гарах хориотой байдаг.

6. Олон нийтийн газар
Хосоороо аялагчдын хувьд олон нийтийн газар үнсэлцэх, тэврэлдэх зэргээс зайлсхийх хэрэгтэй. Муслимын орнуудын хувьд ийм үйлдэл нь хориотой бөгөөд олон нийтийн газар хэт задгай үйлдэл гаргаснаас шалтгаалж торгууль хүлээсэн, шоронд хоригдсон тохиолдлууд олон байдаг.

7. Цаг агаар
Дубайд халуун, хэт халуун гэсэн хоёр л цаг агаар байдаг гэх хошигнол байдаг. Жилийн дундаж температур нь цельсийн 28,2 градус байдаг. Тиймээс та аялахдаа нүдний шил, малгай, нарны тос зэргээ авч явахыг зөвлөж байна.


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo