How To Choose The Best Rope For Hiking
- 05 Nov
1. Мануше (Manousheh)
Заатар хэмээх тусгай амтлагч, бяслагаар амталсан Араб маягийн пицца.
2. Эл Хариис (Al Harees)
Буудай, мах, давс гэсэн гуравхан орцноос бүрдэх хэдий ч маш амттай нэгэн төрлийн зутан.
3. Эл Мачбүүс (Al Machboos)
Ойрхи Дорнод болон Африкийн зарим орнуудад алдартай бисмаки будаа болон халуун ногоотой тахиан мах.
4. Манди (Mandi)
Газар доогуур хийж бэлтгэдэг тахианы гуя, сонгинотой будаатай хуурга. Голдуу хүндэтгэлийн зоогонд хэрэглэгддэг.
5. Баба Гануш (Baba ganoush)
Шарсан хаш, гүнжидийн соус, оливийн тос, лемоны шүүс, сармисны холимог нэгэн төрлийн зутан.
6. Фаттуш (Fattoush)
Шинэ ногоо, шарсан пита талхтай салад.
7. Шиш Тавук (Shish Tawook)
Арабын хойгийн хамгийн алдартай хоол. Зөөлөн, шүүслэг тахиан махан шорлог.
8. Ханфаруш (Khanfaroosh)
Тусгай технологи, жороор бэлтгэсэн жижиг бялуу (mini cake). Өөр хаанаас ч мэдрэхгүй өөрийн маш өвөрмөц амттай.
9. Махалабияа (Mahalabiya)
Сүү, египет будаа, жүржийг холин гаргаж авсан амттан.
10. Шаурма (Shawarma)
Энэхүү жагсаалтад буй бид бүхний хамгийн танил хоол. Тахиа, үхэр, цацагт хяруул гэх мэт олон төрлийн махаар хийж болох бөгөөд амтлан шарсан махыг гурилаар ороож бэлтгэдэг.
02 Comments
Leave A Comment