Нүүр Мэдээ Буцах
shape
  • 1 сарын 25, 2022

НИЛ МӨРӨН

Нил мөрөн нь умар зүг рүү урсдаг Африк тив дэх дэлхийн хамгийн урт мөрөн юм. Нийт урт нь 6,850 км. Нилд Цагаан Нил, Цэнхэр Нил гэх хоёр гол цутгал байх бөгөөд удаах нь Нилийн ус, үржил шимийн гол эх үүсвэр бол Цагаан Нил нь илүү урт юм байна. Цагаан Нил Африкийн төв хэсгээс эх авах бөгөөд Нилээс хамгийн хол орших эх нь Руанда дахь Виктория нуур эх булаг нь болдог. Тэндээс Танзани , Уганда, өмнөд Суданаар дамжин урсдаг бол Цэнхэр Нил нь Этиоп дахь Тана нуураас эх авч Судан руу зүүн-өмнө зүгээс урсан орно. Хоёр мөрөн Суданы нийслэл Хартум хотод нийлдэг.

Мөрний доод урсгал нь бараг цөлөөр урсах бөгөөд Суданаас, Египет руу урсана. Египет нь Нил мөрнөөс олон мянган жилийн турш хамааралтай байсаар ирсэн ба хотууд нь Нил мөрний хөндийд байрлахын зэрэгцээ түүхийн гол дурсгалууд мөрний ойролцоо оршдог. Нил мөрөн Газар дундын тэнгис руу маш том садраа үүсгэн цутгадаг.


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo