How To Choose The Best Rope For Hiking
- 05 Nov
Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоо орших Гиза хотод дэлхийн эртний долоон гайхамшгаас өнєє үед үлдэж хоцорсон цорын ганц байгууламж болох Гизагийн агуу пирамид сүндэрлэн байдаг. Дэлхийн долоон гайхамшгийн нэг ба хамгийн эртний бүтээл хэдий ч бараг гэмтээгүй хэвээр байна. Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфу (Хеопс)-гийн шарилыг хадгалах булш гэгддэг энэхүү хаадын оршуулгын цогцолбор пирамидуудыг 20 жилийн турш барьсан бөгөөд МЭӨ 2800-2400 онд хамаарагддаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан юм. Уг Пирамидыг бүтээхэд 5.5 сая тонн шохойн чулуу, 500 мянган тонн зуурмаг, 8000 тонн импортын боржин чулуу ашигласан гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар одоо цагт ижил хуулбарыг бүтээхэд ойролцоогоор 5 тэрбум доллар шаардлагатай болно гэж үзжээ.
Гизагийн пирамидуудын хамгийн том нь МЭӨ 2560-2500 онд баригдсан 146,5 метр өндөртэй Хеопсын пирамид бөгөөд пирамидын хойд талаар дотогш ороход дээд, дунд, доод гэсэн гурван хэсэгтэй ажээ. Хоёр дахь пирамид болох Хефрон фараоны пирамид нь 136 метр өндөртэй. Үүнийг Хеопсын пирамидыг барьснаас хойш 40 жилийн дараа бүтээсэн байна. Сүүлийнх буюу 108 метр өндөртэй Макеринагийн пирамид нь МЭӨ 2505 онд баригдаж дуусчээ. Эдгээр Гизагийн агуу пирамидууд нь эртний Египетийн ард түмний хөдөлмөрч зан чанар, суут оюун ухаан, хөлс цусаар сүндэрлэн боссон хосгүй үнэт бүтээл юм.
Хеопс пирамидыг нутгийн иргэд бишрэн шүтдэг ба жил бүрийн 8 -р сарын 23 -нд Египетчүүд түүнийг барьж эхэлсэн өдрийг тэмдэглэдэг. 8 -р сарыг яагаад сонгосон болохыг хэн ч мэдэхгүй, учир нь үүнийг батлах түүхэн баримт олдоогүй байна.
02 Comments
Leave A Comment