Нүүр Мэдээ Буцах
shape
  • 1 сарын 18, 2022

Дубай хотын талаарх баримтууд

  1. Дубай хотод Ойрх Дорнодын хамгйин олон худалдааны төв буюу 70 гаруй дэлгүүр худалдааны төвүүд байдаг. Дэлхийд томоороо 7-д орох "Dubai Mall" энд бий. Мөн тус хот алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр олон байдгаараа алдартай ба энд “Gold Souk” хэмээх үнэт эдлэлийн зах байдаг.
  2. Дубай хотод татваргүй бараатай 18 газар байдаг ба гадаадын бизнес эрхлэгчид ихэнхидээ бүх орлогоо өөрсдөө авдаг байна.
  3. Хот тохижилтын хувьд маш их анхаарал хандуулан ажилладаг. Жишээ нь: "Бурж аль-Араб" (Burj Al Arab) зочид буудал нь Дубайн хамгийн тансаг зочид буудал бөгөөд тус хотын нэрийн хуудас болжээ. 1994 оноос баригдаж эхлэн 1999 оны 12 сарын 01-нд анхны зочноо хүлээн авч байсан. Буудалд нэг шөнө хоноглох үнэ нь 1000-15000 доллар байдаг.
  4. Дубай хотын уур амьсгал дэлхийн хамгийн халуун хотуудын нэгд тооцогдоно. Зун буюу 8 дугаар сарын дундаж температур +35 °C хүрдэг бол харин өвөл нэлээд сэрүүн, шөнөдөө хүйтэн болдог .
  5. Тансаг, чамин амьдралтай баячуудын хот гэгддэг ба алтны “ATM”, алтан машин болон дэлхийн хамгийн өндөр барилга гэх мэт маш олон зүйлсийг харах боломжтой.
  6. Дубай нь үзэсгэлэнт наран шарлагын газруудаараа алдартай.
  7. Жуулчдыг татахын тулд тус хот их дэлгүүртээ хүртэл цанын бааз байрлуулсан байдаг ба зугаацах, хөгжилдөхөд зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа явагддаг.
  8. Дубайн Эдийн засгийн эх үүсвэр нь газрын тос ба өдөрт 50000-70000 баррель үйлдвэрлэдэг байна.
  9. Дэлхийн хамгийн өндөр барилга бол “Дубайн цамхаг” (Burj Dubai) юм. Уг цамхаг 828 метр өндөр, 162 давхар бөгөөд 2010 оны 01 сарын 04-нд нээлтээ хийсэн.
  10.  Дубай хот нь Арабын Нэгдсэн Эмират Улсын 7 хотын нэг бөгөөд Арабын хойг дээр Персийн булангийн урд талд оршино. Эрт дээр үеэс Дубайг худалдаачдын хот гэж нэрлэдэг байсан ба 150 жилийн тэртээгээс Персийн булангийн хамгийн чухал боомт хот болон хөгжжээ.              

 

 


logo

Contact Us

  • eurotoursllc@gmail.com
  • +976 7723 0042
  • Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил, Махатма ганди, Romana Residence 11-р давхар, 1105 тоот, Улаанбаатар хот, Ulaanbaatar, Mongolia

Follow Us

logo