Улаанбаатараас дамжин нислэгээр Лондон хотод ирэх ба манай хөтөч жолооч та бүхнийг тосч аван зочид буудалд нь хүргэж өгөх ба замын алжаалаа тайлж амарна. Оройн хоол мөн танилцах үдэшлэгтэй.
Энэ өдөр өглөөний цайгаа уугаад Лондон хотын аялал эхлэх ба хамгийн түрүүнд Maritime музеи үзнэ. Үүний дараа өдрийн хоолоо идээд улмаар усан онгоцоор Лондон төв орно. Алдарт Big Ben цагны дэргэд зургаа авхуулаад үргэлжлүүлээд алдарт London eye гэх алсыг харагчид сууж хотоо бүхэлд нь тольдох боломжтой. Оройдоо буудалрууга очиж амарна.
Өглөөний цайгаа уусны дараа аялагчид маань автобусанд суун Windsor Castle ( Хатан хааны одоогийн амьдардаг шилтгээнүүдийн нэг нь) болон алдарт Stonehenge чулуун байгууламж руу хөдөлнө. Энэхүү байгууламж нь Лондон хотоос баруун өмнө зүгт 130 км-т тэгш талд байрладаг ертөнцийн 8 дах гайхамшиг гэгддэг балгас юм. Өдрийн хоолоо Windsor хотод идээд орой нь буудалдаа амарна.
Өглөөний цайны дараа хүн төрөлхтний 2 сая жилийн түүх бүхий 3212 шилэн хоргон дахь үнэт үзвэрүүд хадгалагддаг “British museum” үзэж сонирхоод өдрийн хоолондоо орно. Орой нь Англи үндэсний pub-д орж уламжлалт оройн хоол идэцгээнэ.
Өглөөний цайгаа уусны дараа зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд Brighton хот руу хөдөлнө. Хотод очоод зочид буудалдаа байрлана. Зочид буудал маань далайн эргийн ойролцоо бөгөөд далайн эргэ дээр зугаална. Дараа нь Brighton хотын аялал хийнэ Орой нь буудалдаа ирж амарна.
Энэ өдөр өглөөний цайгаа уугаад чөлөөт аялал хийх ба аялагчид өөрийн хүссэнээр амрах, худалдаа хийх боломжтой бөгөөд явах бэлтгэлээ хангана.
Энэ өдөр аялагчид зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгөөд нисэх онгоцны буудал руу хөдөлцгөөнө. Улаанбаатар хотод ирсэнээр бидний дурсамж дүүрэн аялал өндөрлөнө.
Захиалга идэвхгүй байна.