How To Choose The Best Rope For Hiking
- 05 Nov
Сүүлийн үед хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж, Цар тахлын үеэр дасан зохицох бодлого баримталж эхлээд байгаа Европын улс орнуудын тухайд зогсонги байдалд ороод байгаа аялал жуулчлалын салбараа эргэн сэргээх зорилгоор Европын холбоо дотроо хилээ нээх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Одоогоор цар тахлын улмаас шенгений бүсүүдээр хилийн хориг хэрэгжиж байгаа ч Европын холбооны аялал жуулчлалыг эргэн сэргээж, энэ зуныг жуулчдын улирал болгох хүсэлтэй байгаагаа Европын холбооны удирдагчид мэдэгдсэн юм.
Үүний хүрээнд Австри, Герман зэрэг улсууд хилийн хоригоо сулруулах тал дээр зөвшилцөлд хүрсэн бөгөөд ирэх 6-р сарын 15-ны өдрөөс эхлэн хоёр улсын иргэд хоорондоо чөлөөтэй зорчих боломж нээгдэнэ гэдгийг мэдэгджээ.
Тэгвэл цар тахлын хамгийн том голомт болоод байгаа АНУ хөл хориог сулруулах тал дээр маш болгоомжтой хандаж байгаагаас хөрш зэргэлдээх канад улстай тогтоосон хилийн хоригийг 6-р сарын 21 хүртэл сунгах шийдвэр гаргаад байгаа юм.
02 Comments
Leave A Comment